Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 441 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 274 нь нийслэлд, 167 нь орон нутагт бүртгэгджээ.
Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1935 болсон байна. Нас барсан иргэд нь 41-60 насны нэг, 61-80-насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 5300 байгаа бол гэрийн хяналтад 10087 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 2073 нь хөнгөн, 2543 нь хүндэвтэр, 573 нь хүнд, 111 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 968 хүүхэд, 205 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.