СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг 2,700 еврогоор торгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Австри улсын нэгэн мэс засалч өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан хэрэг энэ оны эхээр гарчээ. Тэгвэл Линц хотын шүүхээс түүнийг ажилдаа хайхрамжгүй хандсан гэж үзэн, 2,700 еврогийн торгууль ногдуулсан байна.

Холбогдох өвчтөн нь өнгөрөгч лхагва гарагт болсон шүүх хурлаас өмнө нас барсан бөгөөд талийгаачийн бэлэвсэн эхнэрт 5,000 еврогийн нөхөн төлбөр олгосон юм.

Ингээд мэс заслаас хоёр хоногийн дараа тус өвчтөний боолтыг солих үеэр эмнэлгийн ажилтнууд алдаагаа ухаарсан бөгөөд өндөр настай өвчтөний нөгөө хөлийг нь тайрах шаардлагатай гэж хэлжээ.

Шүүх хурлын үеэр уг мэс засалч эмнэлгийн удирдлагуудын харилцаа холбоонд асуудал гарсан гэж тайлбарласан байна. Түүнээс яагаад өвчтөний зүүн биш баруун хөлийг тэмдэглэснийг нь асуухад тэрээр "Би мэдэхгүй байна" гэж хариулсан аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.