"Нэг ширхэг N95 маскийг 20.000 төгрөгөөр хууль бус тендерээр НЭМГ худалдаад авчихлаа" хэмээн өмнө нь мэдээлж байсан.
Энэхүү худалдан авалтын араас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн оржээ.
Гэхдээ одоогоор хэн нэг албан тушаалтныг буруутган яллагдагчаар татаагүй гэдгийг эх сурвалжууд тодотгосон юм. ЭМЯ-ныхан “Энхийн шүүдэр” ХХК-ийн өмнөд хөршөөс импортолсон N95 загварын амны хаалтыг нэг ширхгийг нь 20 000 төгрөгөөр тооцож, 150 000-ыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгслээр гарч буй билээ. БНХАУ-аас 1500 орчим төгрөгөөр оруулж ирсэн уг амны хаалтыг бусад аж ахуйн нэгжүүд ЭМЯ-нд 8000-10 000 төгрөгөөр нийлүүлэх санал өгчээ. Гэтэл дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгон, нэг бүрийг нь 20 000 төгрөгөөр тооцон ЭМЯ худалдан авсан гэх мэдээллийг АТГ-ынхан багагүй хугацааны өмнөөс шалгаж эхэлсэн юм билээ.
Түүгээр ч зогсохгүй ЭМЯ-наас зарласан сонгон шалгаруулалтад 1-2-хон аж ахуйн нэгж л ялагчаар тодорч байгаа асуудлыг ч нарийвчлан шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.