СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-10-01

ЭМД-тай холбоотой сургалт авахыг хүсвэл 1800-1363 дугаарт холбогдоорой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03 болон 05-р тогтоолуудыг шинээр баталсан.

Ингэснээр амбулторын тусламж, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс засал, Хорт хавдрын тусламж үйлчилгээ зэрэг нийт 230 гаруй оношийн хамааралтай бүлгийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100% хариуцан төлөхөөр зохицуулсан юм. Энэ нь иргэн, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй амьдралын чанарыг нь ч мөн сайжруулах томоохон шийдвэр болсон.

Тогтоолыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал учир эмч, мэргэжилтнүүдэд 03, 05-р тогтоолуудыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг ЭМД-тай гэрээт байгууллагуудад тогтмол өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдоорой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.