1800-1363 лавлах утсанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16 цагийн байдлаар 700 гаруй иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авчээ.
ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд шимтгэл төлөлтийн мэдээлэл авах, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах зэрэг асуудлаар өдөрт 800-1000 гаруй дуудлага хүлээн авч, шийдвэрлэн ажилладаг.
Лавлах утасны ачааллыг бууруулах, даатгуулагч-иргэдэд хурдан, шуурхай үйлчлэх зорилгоор техникийн өргөтгөл хийж 1800-1363 утсанд шинээр 25 шугам нэмсэн аж. Ингэснээр даатгуулагч та шугам чөлөөгүй үед дуудлага хийсэн тохиолдолд манай цахим программд бүртгэгдэж, операторууд өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа тань руу 10-15 минутад эргэн холбогдож асуудлыг тань шуурхай шийдвэрлэх боломж бүрдээд байна.
Өнөөдрийн хувьд Хэрэглэгчтэй харилцах төвийн 6 оператор нэгэн зэрэг дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 16 цагийн байдлаар 1800-1363 дугаарт 700 гаруй дуудлага ирж, 66 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллажээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.