СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-01

Өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 9500, хонины мах 8000 төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа. “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. 

Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. .


Үнийн хувьд үхрийн мах дунджаар 9000-9500 төгрөг, адуу 7500-8000 төгрөг, хонь 7500-8000 төгрөг, ямаа 6300-6500 төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны 2021 оны 11-р сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байгаа юм. Зарим аж ахуйн нэгж, иргэний хувьд тогтвортой нийлүүлэлт хийх гэрээ байгуулж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.