СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-20

ЭТТ Цагаан-овоо багийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тусалж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжихэд нутгийн захиргааны байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах буюу малчин өрхийн хороо бууцны өтөг бууц, элс шороо, хөрзөн түрэх, тэгшлэх, хусах, зөөх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Салбарын Захиргаа, Удирдлагын хэлтсээс Цагаан Овоо багийн нийгмийн ажилтантай хамтран малчин өрхийн судалгааг нэгтгэн гаргасан байна. Энэ дагуу нийт 38 малчин өрхийн хороо бууцны өтөг бууц, элс шороо, хөрзөн түрэх, тэгшлэх, хусах, зөөх ажлыг компаниас хийж өгөхөөр болжээ.

Энэ сарын 19-ний байдлаар малчин Ц.Сумъяа, О.Хандмаа, Ц.Мэндбаяр, А.Цэнгэнбаяр, Б.Мөнхбаяр нарын өвөлжөөний бууц татах, тэгшлэх ажлыг хийсэн бөгөөд доор нэр дурдагдсан айл өрхүүдэд ажил үргэлжлэн хийгдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.