СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-29

Төгс аавын дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

гэдэг үг сүүлийн үеийн трэнд болжээ. Үүнтэй та санал нийлэх үү?

Би л хувьдаа санал нийлж байна. . Тус улсын өдөр тутмын сонин, загварын сэтгүүл, манга /зурган дүрслэл/ түүхээс шинэ үеийн супер баатруудыг харж болно.

Тэд царайлаг, инээмсэглэл дүүрэн, хүүхдүүдтэйгээ хамт өглөөний цайгаа ууж, дугуй унаж, загварлаг хувцасласан харагдана. . Энэ бол “икумэн” эрчүүд. /икужи-хүүхэд асрах, икэмэн-эвдрээгүй байгаагаараа гэсэн үгнүүдийн нийлбэр/

 

 

. Японы уламжлалт соёл иргэншилд аав гэдэг хүн гэрийн эзний үүрэг гүйцэтгэж, ар гэрээ тэжээх мөнгө олохын тулд ажиллаж, хүүхдүүдтэйгээ бараг харьцдаггүй. Тэд эхнэрийнхээ тусламжгүй цайгаа ч аягалдаггүй, хувцсаа ч өмсдөггүй байв. Өдөрт олон цагаар ажиллаж, хүүхдүүддээ бага цаг зарцуулах нь нийтлэг төрх.

1980-аад оны үед Японы эрчүүд өдөрт 40 минутаас бага цагийг хүүхдүүддээ зарцуулдаг байсан гэжээ.  Ихэвчлэн хоолны үеэр л тэд уулздаг байв. . Энэ үед хүүхдүүдийн амиа егүүтгэх үзэгдэл дээд түвшиндээ хүрсэн нь эцэг эхийн халамж дутсанаас үүдэлтэй гэж дүгнэжээ.

 

 

2000-аад оноос халамжтай сайн аавыг бий болгох “Икумэн” төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч өөрчлөлт удаан байна гэж дүгнээд байгаа юм. . Энэ дүр төрхийг өөрчлөхийн тулд “Күл Япон эр”, “Ажил-амьдралыг тэнцүүлэх гарын авлага” зэрэг ном зохиол олон гарчээ.

. Романтик телевизийн цувралууд, манга зохиолууд икумэнийг сурталчлах болсон. Аавууд гэр бүлдээ илүү цаг зарцуулах нь эерэг боловч ажлын газарт нь бага зэрэг дарамт үүсэх болсныг “Икумэн өвчин” гэж нэрлэжээ.

 

 

Дур булаам, халамжтай сайн аавыг бий болгох Засгийн газрын хөтөлбөр бага боловч үр дүнгээ өгчээ. . 1992 онд хийсэн судалгаагаар Японы нийт иргэдийн 60 хувь нь “эрчүүд ажилдаа, эмэгтэйчүүд гэртээ байх ёстой” гэсэн үзэл бодолдоо үнэнч байсан бол орчин үед энэ тоо 15 хувиар буурсан байна.

. Засгийн газрын санаачилга үр дүнгээ өгч байгаа ч өөрчлөлт удаан байгааг уг салбарын судлаачид хэлж байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.