Турк улсыг хүчтэй салхи шуурга дайран өнгөрсний улмаас зургаан хүн амиа алдаж, 52 хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан иргэдийн дөрөв нь Истанбул хотын оршин суугч байсан бөгөөд гэмтэж бэртсэн гурван хүний биеийн байдал хүнд байгаа гэж тус улсын төрийн мэдлийн "Анадолу" телевиз мэдээлсэн юм.
Бүс нутгийн Цаг уурын ерөнхий газраас мэдээлснээр, салхины хурд 130 км/ц-т хүрсэн бөгөөд энэ нь Туркийн түүхэн дэх хамгийн хүчтэй бөгөөд хамгийн их хохирол учруулсан шуургануудын нэг болсон байна. Тус улсыг "Лодос" гэж нэрлэгддэг баруун урд зүгийн салхи байнга дайран өнгөрдөг хэдий ч энэ удаагийнх шиг хурд, хүчинд хүрэх нь ер бусын үзэгдэл аж.
Хүчтэй салхины улмаас моднууд үндсээрээ сугарч унан, барилгуудын дээвэр хийсэж, сүмүүдийн орой нураад зогсолгүй алдартай цагтай цамхаг сүйджээ.
Эрх баригчид одоо 10 хотын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, Истанбул хотын оршин суугчдыг мотоцикл унахыг хориглоод байгаа юм. Мөн Босфорын хоолой дагуух далайн тээврийн үйл ажиллагааг хаасан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.