СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-07

"ТОП-10" аж ахуйн нэгжийн уулзалт болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын 2020 оны ТОП-10 аж ахуйн нэгжийн уулзалт "Эх орныхоо тусын тулд" уриан дор зохион байгуулагдаж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санаачилгаар зохион байгуулагдаж буй ТОП-10 ААН уулзалтад:- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
- "Эрдэнэс Таван толгой" ХК
- "Оюу толгой" ХХК
- ХААН банк
- "Энержи Ресурс" ХХК
- "Улаанбаатар төмөр зам" ХНН
- Худалдаа хөгжлийн банк
- Голомт банк
- АПУ ХК
- НИК ХК -ийн удирдлагууд оролцож, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Эдгээр аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь ДНБ-ний 36%-тай тэнцэж, татварын орлогын 26% -ийг ажлын байрны 2.5%-ийг бүрдүүлж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "ТОП 10 аж ахуйн нэгжийн дээд удирдлагууд оролцож буй энэ уулзалт цар тахлын үед ба цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, эдийн засагт ач холбогдол ихтэй төслүүдийг эхлүүлэх, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэхэд илүү анхаарах шаардлага урьд урьдаас илүү тулгарсан энэ цаг үед хийгдэж байгаагаараа онцлог" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.