СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк “ЭРКСИС ИНК”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Голомт банк болон “Эрксис инк” компани хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичиг байгууллаа. Голомт банк тус компанийн хөгжүүлж буй “Эрксис” маркетинг, борлуулалтын платформыг сүүлийн 4 жил ашиглаж байгаа бөгөөд Санамж бичгийн хүрээнд талууд уг платформын шинэ боломжуудыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж, харилцагчдадаа инновацлаг, илүү уян хатан үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Хоёр талын хамтын ажиллагаа нь тус платформыг ашигладаг олон улсын компаниудад бодит жишиг болж, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж  байгаа юм.

“Эрксис инк” нь цахиурын хөндийд амжилттай ажиллаж буй Монголын анхны компани бөгөөд хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын “Эрксис” платформыг харилцагчдадаа  санал болгодог. Энэ нь дэлхийн анхны нээлттэй эхийн маркетингийн платформ гэдгээрээ онцлог юм.

 

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь мэдээллийн технологийн Монгол компаниудтай дижитал шилжилтийг хамтран хийх, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

#ЦахиуртХамтдаа #ЦахиуртГялалзъя

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.