АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуулийн сурагч сургуульдаа гал нээж, гурван хүний аминд хүрчээ. Мөн энэхүү халдлагын улмаас найман хүн шархадсан бөгөөд тэдний нэг нь тус сургуулийн багш аж.
Амиа алдсан сурагчид нь 16 настай хүү, 14 настай охин болон 17 настай охин байсан гэж албаны хүмүүс мэдэгджээ. Халдагч 15 настай эрэгтэй нь хагас автомат гар буугаар 15-20 удаа буудсан бөгөөд цагдаа нар дуудлага хүлээж авснаас хойш таван минутын дараа баривчлагдсан байна.
Тус сурагч нь халдлагыг ганцаараа үйлдэн бөгөөд түүний сэдэл одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэрээр одоог хүртэл цагдаа нартай ярихаас татгалзаж байгаа гэж орон нутгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн юм.
Албаныхан одоо тус сургуулийн багш, сурагчдыг нүүлгэн шилжүүлэн, хэргийн газарт үзлэг хийж байна. Шархадсан хүмүүсийн хоёр нь хагалгаанд орж байгаа бол үлдсэн зургаагийнх нь биеийн байдал тогтвортой байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.