СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-12-01

ТЕГ-ын системийн инженерүүд нууц мэдээллийг задруулсан хэрэгт холбогдлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ.

Тухайлбал, тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Түүнийг эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож, цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан хэмээн буруутгаж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төлөөгүй. Уг мөнгөөрөө хэргийн холбогдогч нар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл авч, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан гэх хэргийг үүнээс өмнө буюу 2020 оны хавраас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаж багагүй хугацаа өнгөрч байна. Уг хэрэгт татварын байгууллагын албан тушаалтнууд холбогдсон юм.

Тэгвэл Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, улсад төлөх ёстой татварыг өөрчилдөг байж болзошгүй татварын улсын байцаагч нарыг цагдаагийнхан шалгаж эхэллээ. ГТСМТТ нь Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны 177 дугаар тогтоолоор улсын үйлдвэрийн газар болж цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг.

Ингэснээр татварын цахим төлбөрийн баримтын, “и-баримт” зэрэг томоохон системүүдийг хариуцан ажиллах болсон юм. Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны системийн хөгжүүлэлтийг хариуцаж байгаа.

ШӨХТГ-аас тус төвийнхний үйл ажиллагаатай холбоотой, олны хэл аманд байнга өртөж байдаг мэдээллүүдийг шалгахад тухай байгууллагын 40 гаруй ажилтан НӨАТ-ын сугалаанд азтан болсон нь тогтоогдсон гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байсан билээ.

Харин цагдаагийн байгууллагынхан тус төвийнхөн болон татварын байгууллагынхныг шалгаад байна. Аж ахуйн нэгжийн татварын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд, системийн инженерүүд болох Ж, Т, У нар уг хэрэгт холбогдоод буй гэнэ. Тэд татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулж, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт оруулан устгаж, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний авлига авсан болохыг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

yamar hetsuu yum be ingeed tatvar tologch bidnii mongoor toglood bhaar ene uls oron yaj hugjih yumbe

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.33

zia tor tomor nuuree haruulah tsag ni boljde

Татвөрын байцааагч нар 100 тэрбум
2 жилийн өмнө
103.229.123.141

Энэ гэмт хэрэг үйлдэглээд олон жил болж бна Сангийн сөйдуудын ивээл дор явагддаг хулгөй ш тээ. Еөөр тооологүй бсан юу болоов??,?

Мөнхөө
2 жилийн өмнө
202.179.26.174

Эх орныг тонон дээрэмдэгсэд энэ төрийн албаны толгойд үүрэлжэ

Зочин
2 жилийн өмнө
103.57.92.141

Даравч далдайна, булавч бултайна, гэгч болж дээ. Хулгайлж, хумсалахгүй зүйл алга болжээ. Төрд шургалсан хувалзнууд

zochin
2 жилийн өмнө
202.126.88.172

tyi chort... muusain gulugnyydiig hurungiig ni huraaj shorond hataa..yyrd

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.90

НӨАТ буцаан олголтыг 10% хүргэж болдоггүй юм бол Азтан шалгаруулах сугалааг болиочээ гэж ард иргэд олоон жил Сангийн сайд нараас гуйж байгаа Зогсоохгүй байгаа шалтгаан нь тодорхой болоод ДАРАВЧ ДАРДАЙХ ын үлгэр боллоо доо

Өхррөө
2 жилийн өмнө
103.10.21.110

Оюунэрдэнэ , тагнуул, цагдааг овоо ажиллуулаад байгаа ч юм шиг, сайн байна .

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.120

И баримтын сугалаанаас татварын албаныхан, ар гэрийнхэн нь хожоод байдаг байсан, ийм учиртай юм байна. Одоо тэр НӨАТ- ын сугалааг болиод 10 хувийг нь буцааж олгодог болбол таарна.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.109

Энгийн иргэд баахан хулгайчийн хулгайлах мөнгийг бэлдэж өгөхийн тулд хумсаа хугартал ,зүтгэж байдаг.

Zochin
2 жилийн өмнө
103.57.94.228

Tolgoi muutai geedsuud oilghgyuisht.Zugeer dotroo mataas bjiij ilerch baigaadaa

Зочин
2 жилийн өмнө
64.119.27.86

ийм байж НӨАТн сугалаа, татваоаа болиоч

үүү
2 жилийн өмнө
122.201.21.206

хэнд итгэх вэ одоо

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.15

Энэ төрлийн залилан луйвар бүүр хэрээс хэтэрч байгаа татварт ажилдаг авгай нарын ажил

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.148

Бүх зүйл цахим болж бгаан талархууштай ч хэрэглэгчийн мэдээлэл ямар ч хамгаалалт бхгүй хүссэн ажилтан ингээд задруулаад, залруулаад сууж байх ч гэж дээ.

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.104

Зөв өө. Ийм жижиг хулгай нарыг шорон луу нь явуул. Сайханбалаг түүний хамсаатнууд, Сү, Хярваа, Гүзүйгүй эд нарыгаа цаазаар ав. Чадахгүй бол Ши жинпинд тушаачих. Угаасаа өөрсдөө харъяа хаягаа China гэсэн улс.

Зочин
2 жилийн өмнө
124.158.64.188

Татварынхан авилгад тун дуртай даа бүгд шүү

Зочин
2 жилийн өмнө
124.158.64.188

Солиотой юмнууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.