Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дэд дарга Д.Цогтжаргалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Гэхдээ цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнчлэн албадан саатуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд баталсан юм.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн аж.
Бидэнд олдсон мэдээллээр ТЕГ-ын дэд дарга Д.Цогтжаргал эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож байсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд урьдчилсан байдлаар цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан нь тодорхой болсон гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Margaan taslah zuvluliin buuruulsan tatvariig Sangiin yamni Ganbat darga zohtsuulaad Tsogtjargal zugeer har huln bizde