Ачаа тээврийн бөөгнөрөл, хил гааль хаагдсанаас үүдэн автомашины үнэ эрс өсжээ. Өнгөрсөн зургадугаар сард 12-18 саяар зарагдаж байсан приус маркийн автомашинууд өнөөдрийн байдлаар 20-30 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. Наадмын өмнө 2900 ам.доллароор ирдэг байсан нэг чингэлэг 8000 ам.доллар болсон нь автомашины үнэ ийнхүү өсөх шалтгаан болжээ.
-Эко автомашин импортлогчдын холбоо ТББ-ын тэргүүн Ц.Лхагважав
Автомашины тээвэр зуучийн зардал өссөн нь машины үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Мөн хагас дамжуулагчийн хомстолтой холбоотойгоор машины үйлдвэрлэл багассан нь хуучин машины үнэ өсөх бас нэг шалтгаан болж байна. Нэг чингэлэг тээврийн үнэ 2800 орчим ам.доллар байсан бол одоо 8000 ам.доллар болсон. Үүнийг дагаад гаалийн албан татвар, НӨАТ гэх мэт бүх татвар зардлууд нэмэгдсэн тул машины үнэ нэмэгдэхээс өөр араггүй байна. Ачаа тээврийн бөөгнөрөл ирэх онд үргэлжлэх төлөвтэй байгаа. Ингэснээр машины үнэ дахиад нэмэгдэх хандлагатай байна. Жижиг тэрэг 5 сая, том болон дунд оврын автомашины үнэ 10 сая төгрөгөөр нэмэгдсэн. Иргэдийн хамгийн их худалдан авдаг Toyota prius маркийн автомашин 20-30 сая, Toyota Harrier маркийн автомашин 36 сая байсан бол одоо 46 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. Зөвхөн приус гэлтгүй бүх автомашины үнэ нэмэгдсэн байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Huuchin mashin bol vnee Nemeh neeh shaltgan bhgf shvv dee