СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энес Кантер АНУ-ын иргэншилтэй болж, нэрээ "Эрх чөлөө" болгон өөрчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бостон Селтикс багт тоглодог мэргэжлийн сагсан бөмбөгчин Энес Кантер АНУ-ын иргэншилтэй болж, нэрээ хуулийн дагуу Энес Кантер Фрийдом буюу Энес Кантер "Эрх чөлөө" болгон өөрчилжээ. Швейцарт төрж, Туркт өссөн Кантер нь албан ёсоор АНУ-ын иргэн болж буй ёслолынхоо бичлэгийг өнгөрөгч даваа гарагт өөрийн Твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Тэрээр өөрийн нэрдээ "Freedom" гэдэг үгийг нэмсэн нь "Амьдралынхаа туршид эрх чөлөөний төлөө тэмцсэнийг минь илэрхийлж байгаа" хэмээн тайлбарлажээ.

Кантер үргэлжлүүлэн " Эрх чөлөө бол хүн төрөлхтөнд байж болох хамгийн агуу зүйл. Тийм учраас би энэ үгийг өөрийнхөө нэг хэсэг болгож, хаа ч явсан авч явахыг хүссэн" гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

"NBA"-д 11 жилийн турш тоглож байгаа

Тэгвэл Тус улсын удирдлагууд Энес Кантерыг 2016 онд төрийн эргэлт хийх гэж оролдсон бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгасан хэдий ч тэрээр үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.