Омикрон хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины үр нөлөө болон цаашид манай улс ямар арга хэмжээ авах талаар “Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргалаас тодрууллаа.
Тэрээр вакцины нэмэлт тунд хамрагдсанаар эсрэг биеийн түвшинг нэмэгдүүлж, халдвараас болон өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлэх боломжтой гэж хэлж байна.
Д.Наранжаргал: Бид нарын хэрэглэж байгаа бүх төрлийн вакцин ямар нэгэн байдлаар хувьсан өөрчлөгдөж, мутацлагдаж байгаа вирусийн эсрэг ажилладаг гэсэн үг. Хүний эсрэг биетийн түвшин өндөр байх тусам халдварт өвчинд өртөхгүй байх. Цаашлаад өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх боломжтой. Одоогийн байдлаар Омикрон хувилбар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал. Өмнөд Африкт тархаж байгаа хурдаар явах юм бол манай улсад ирэх оны нэг, хоёрдугаар сард зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай. Гэхдээ иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх хамгийн гол арга бол нэмэлт тунгийн вакцинд хамрагдах.
Учир нь гэвэл эсрэг биетийн түвшин өндөр байх тусам халдвар авах магадлал өндөр байдаг. Иймд вакцины 1, 2 тундаа хамрагдаад 3 сар болсон бол заавал нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмч ухаантай юм уу эсвэл үзмэрч зурхайч юм уу. Ямар ч мэдллэггүй хүний яриа
Ali hediin irelfui yaahiin bitgii sure badaruulaad , biznes hiih shaltag haigaad bai hamariin grip Ali hediin tussan humuus . Boli
Тэнэг хүүр
Зандаак авч ирэхээр явсан юм биш үү
Монголд байгаа вакцинууд хугацаа нь дууссан гэдэг үнэн үү.файзeр ямар ч үр дүнгүй л гэх юм.Энэ мэт асуултад мэргэжлийн хүмүүс нь судалгаа тооцоотой нэгдсэн ойлголтыг өгмөөр байнаа