СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эхнэртээ зориулж Таж Махалын жижгэрүүлсэн хувилбарыг барьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн Мадхьяа Прадеш мужийн Бурханпур хотын иргэн Таж Махалын жижгэрүүлсэн хувилбарыг эдлэн газартаа бүтээж, гэрээ болгон амьдарч байна. Ананд Пракаш Чукси 27 жил ханилсан эхнэртээ зориулан хайрын бэлгэ тэмдэг болгон гэрээ ийнхүү тохинуулжээ.

. Жижгэрүүлсэн ордноо зөвхөн эхнэрээсээ гадна тосгоныхоо хүн бүрт зориулан бүтээсэн гэжээ.

Тосгоны иргэд энд ирж амарч зугаалах, хуримын болон дурсгалын зураг авахуулдаг байна. Мөн дэргэдээ эмнэлэг байгуулжээ. Тосгоныхон нэгнээ сайн мэддэг учир байшингийн гаднахыг бүгдэд нээлттэй болгожээ. Гэхдээ тэд байшиндаа амьдардаг тул бүх хүнийг дотогш оруулах боломжгүй аж.

Байшингийн хана, хаалга, чимэглэл, шат зэрэг дотоод заслыг аль болох Таж Махалтай төстэй байхаар урлажээ. Хоёр өөр давхарт хоёр унтлагын өрөө, номын сан, бясалгалын өрөөтэй байна. Харин тавилгаа сонгохдоо аль болох орчин үеийн чиг хандлагыг шингээн тохижуулахыг оролдсон байна.

Энэтхэгийн Агра хот дахь түүхийн дурсгалт газар Таж Махал бунхныг 17 дугаар зууны үед эзэн хаан Шах Жахан хатан Мумтаздаа зориулан барьсан юм. Хааны хатан 14 дэх хүүхдийг нь төрүүлэх гэж байгаад амьсгал хураасан тул мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгон дэлхийн хаа ч давтагдашгүй үзэсгэлэнтэй төдийгүй үнэ цэнэтэй бунхан босгосон түүхтэй.

Энэ газар Энэтхэгийн ард түмний төдийгүй дэлхийн аялагч жуулчдын очихыг хүсдэг, дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон юм. .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.