СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-29

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар энэ сарын 28, 29-нд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл”-ийн нээлт, холбогдох байгууллагуудын ажлын анхны уулзалтыг хийсэн юм.

Уулзалтын хүрээнд,

  • “Цэцэрлэг хотын гэр хорооллын бүх айл өрхүүд рүү цэвэр усны болон бохирын шугам сүлжээ оруулах, нэгдсэн бохирын шугамыг өргөтгөх”,
  • “Аймгийн төвийн хуучин орон сууцнуудын гадна фасад, засвар шинэчлэл хийх”,
  • “Гэр хорооллын гудамжны тохижилт, гэрэлтүүлгийн ажлуудыг иж бүрнээр бий болгох, дахин төлөвлөлт хийх” зэрэг ажлууд хийгдэхээр боллоо.

Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, яаралтай ажилд нь оруулах, Улсын төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад, өргөтгөх шаардлагатай инженерийн шугам сүлжээний тооцоо хийхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, “Ар Ус ундарга” компанийн удирдлагуудад үүрэг болгов. Хуралдаанд БХБЯ-ны төлөөлөл, аймгийн удирдлагууд, барилга, эрчим хүч, газар зохион байгуулалт, дулаан хангамж, нийтийн аж ахуй, ус суваг, хот тохижилт зэрэг ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон юм.

Мөн Архангай аймгийн 19 сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан албан хаагчидтай уулзаж шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүд шийдвэрлүүлж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн хамтаар гардуулж, хүлээлгэн өглөө.

19 сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтан, албан хаагчдын уулзалтын үеэр,

  • 19 сумын ,
  • Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат олголоо,
  • Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр 2022 онд “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг шийдэж өгөхөөр болж, Хавдар судлалын үндэсний төвд эмч нарыг сургахаар боллоо,
  • 2022 онд Аймгийн төвийн хоёр өрхийн эмнэлэгт автомашин олгохоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг илэрхийллээ.
  • Мөн 130 саяын үнийн дүн бүхий суурин амьсгалын аппаратыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хүсэлт хүргүүлсний дагуу дэмжин шийдвэрлүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулж өглөө.

Энэ үеэр Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын явцтай Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилдцсан юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс норм, дүрэм, стандартын дагуу амжилттай баригдаж байгаа тухайгаа УИХ-ын гишүүдэд илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.