СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-29

Д.Амарбаясгалан: 318 хуулийн 800 заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил  болгох үүднээс “Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарласан билээ.

Эрх баригч МАН-аас “Хүний эрхийн нөхцөл байдал–тулгамдсан асуудал–шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаануудыг хийж дуусгаснаа мэдэгдсэн. Мөн хүний эрхийн чиглэлээр өмнө  нь хийсэн 150 гаруй судалгааг эмхэтгээд байгаа аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 797 хууль бий. Үүнээс хүчин төгөлдөр мөрдөж байгаа, . Эдгээр зөрчлийг арилгах, хүний эрхийг шинэ түвшинд гаргах томоохон бодлогыг МАН 30 дахь Их хурлын төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн бодлогын баримт бичиг баталж, түүнийгээ хэрэгжүүлэх, бодитой үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байгаа аж.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад . Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн нийт 11 900 орчим заалт нэг бүрт дүгнэлт хийж, хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлуудыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийлээ. Хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт бүрийг бид өөрчилнө. Эрх баригч нам хүний эрхийн зөрчлөөс тойрч гардаг байсныг МАН болиулна. Монгол Улс цаашид дэлхийд хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж цоллогдох боломжийн төлөө бид том амбийцтайгаар зүтгэх болно. Энэ бодлогын үндсэн дээр цаашдаа улс төрийн намууд эмнэлэг, цэцэрлэг барихын төлөө өрсөлддөг биш Монгол дахь хүний эрхийн орчин нөхцөлийг сайжруулах, авлига хүнд суртал, хээл хахуультай холбоотой асуудалтай хэрхэн тэмцэх тухайд бодлого гарган өрсөлддөг байхын эхлэл суурийг МАН тавьж байна хэмээн мэдэгдсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бизнес эрхлэгч.
2 жилийн өмнө
64.119.26.241

Авилга арай хэтэрлээ дарга нараа. Арай л. Шүүгээнд орсон хүсэлт жил болох юм. Цахимаар аваад сураг тасрана. Хойноос нь сураг ажил тавтж тавхайгаа эргэтэл гүйсний эцэст цүнхэнд нь заавал ₮ хийж гэмээ нь нэг алхам ургашилна. Дахиад дараагийн эрх мэтэлтэн дээр очоод гацна. Өмнөх замаа туулна. Халаасаагаа гүвүүлж гэмээ нь сураг гарч байна. Зөвшөөрөл гээчийг яах вэ дарга нараа. Улс хөгжихгүй байгаа хамгийн том гацаа энэ зөвшөөрлүүд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.