СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-29

Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.

 

-. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна. 

Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өвлийн тэсгим хүйтэнд үүрийн 04:00 цагаас ажлаа зорьж, 05:00 цагт ажлаа хийгээд зогсож байдаг ТҮК-ийн ажилтнуудын ачаалал их байгааг ойлгож байна.  Хотыг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг тэд хүлээж байгаа. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүрэг оролцоотой байлгахад Ерөнхий менежерийн гаргаж буй саналыг дэмжиж байна. ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.64

Land 200, lexus - uuudaa solioch dee

Баяр
3 жилийн өмнө
66.181.161.102

Дүүрг бүрт нэг л машн аваач эргүүү махн толгоитой бөх хогны дункерт хүн ачаад давс цацуулж яаж яадж бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.