СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилын Олимпын хорооны Ерөнхийлөгч асан 30 жилийн хорих ял сонсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бразилын Олимпын хорооны Ерөнхийлөгч асан Карлос Артур Нузман 2016 оны Зуны Олимпын наадмыг Рио-де-Жанейро хотноо зохион байгуулахын тулд санал худалдаж авсан хэргээр 30 жил 11 сарын хорих ял сонсжээ.

гэж Прокурорууд мэдэгджээ. ОУОХ нь 2016 оны Олимпын наадмыг зохион байгуулах байршлыг Рио-де-Жанейро, Мадрид, Чикаго, Токио гэсэн дөрвөн хотоос сонгосон билээ. Нузман 2017 онд баривчлагдсаныхаа дараа Олимпын хорооны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.

Тус улсын Эрүүгийн хэргийн 7-р шүүхийн шүүгч Марсело Бретас түүнийг авлигын хэргээс гадна гэмт хэргийн бүлэглэл удирдаж, мөнгө угаан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай гэж үзэн, энэхүү шийтгэлийг олгосон байна.

Шүүгч Бретас энэ талаар "Карлос Артур Нузман нь эдгээр хууль бус үйл ажиллагааны гол санаачлагч байсан бөгөөд Бразилын Олимпын хорооны Ерөнхийлөгчөөр 22 жил ажилласан өндөр албан тушаалаа далимдуулан ийм үйлдэл хийсэн. Тиймээс түүнийг хэргийг ямар ч авлигачаас илүү хатуу үнэлсэн" хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн болох нь ил болсон билээ. Кабрал одоо авлига, мөнгө угаасан хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.