СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-11-29

Зураач Ж.Анунаран 10 дахь бие даасан “Бурхны хүү” үзэсгэлэнгээ гаргана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Он солигдох мөч ойртож, Улаанбаатарт өвлийн жавар тас няс хийнэ. Эл үеэс нэгэн шинэ контемпорари үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэж байна. Уран бүтээлч Ж.Анунаран “Бурхны хүү”-гээр бидэнтэй дахин уулзах нь.

Энэ түүний 10 дахь бие даасан үзэсгэлэн. Гэрэл зураг, уран зургийн сонирхолтой техникүүд хийгээд саунд бүхий энэ үзэсгэлэнгийн хөндөх сэдэв нь төрөх, үхэх болоод амьдралын тухай. Нэлээд ерөнхий утгаар тоймлож хэлэхэд ийм. Гэвч орчин үеийн урлагт үзэгчдийн хүртэх таашаал, мэдрэх мэдрэмжийг урьдчилан оноож, чиглүүлэх нь тийм ч зохистой биш болжээ. Иймд .

 

Гэхдээ аливаа үзэсгэлэн өөрийн концепцтой байх учиртай. Энэ талаар тус үзэсгэлэнгийн куратороор ажилласан, урлаг судлаач Ж.Ариунаа “...уран бүтээлчийн чин сэтгэлээсээ бүтээсэн зүүд шиг энэ амьдрал, шидэт домог шиг уран сэтгэмжийн ертөнц хоорондын уулзвар дээр орших төсөөлөлд үзэгч та саатна” гэж бичсэн нь анхаарал татна.

 

. Мөн бодит амьдралд суурилсан гэрэл зургуудыг баримт болгож, үүн дээрээ танка зургийн элемэнтүүдийг хослуулсан гэдэг нь амьдралын үнэн хийгээд үлгэр домгийн ертөнцийн уур амьсгалыг сүлсэн дүр зурагтай.

Сүүлийн үед контемпорари үзэсгэлэнг залуус, олон нийт ихээр сонирхон үздэг болсон. Ингэхдээ уран бүтээлчийн “өгсөн” орчинд тэд саатаж, автаж, нэгэн шинэ мэдрэмж, шинэ бодролыг өөртөө тээгээд гардаг. Нэгхэн мөчид мэдэрсэн тэр шинэ мэдрэмж хүний цаашдын амьдралд хүчтэй нөлөөлөх шидтэй байдаг нь уран бүтээлийн хүч гэлтэй.

Үзэсгэлэн Монголын Уран зургийн галлерейд арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ. Харин 3-8-ны өдрүүдэд, 10:00-18:00 цагт олон нийтэд нээлттэй байх юм. Та бүхнийг урьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.