Монгол Улсын харцага Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өчигдөр болж өндөрлөлөө. Тэрээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, чимэг нөхөн олгох ёслолоор “Улсын харцага” цол хүртсэн билээ. Мөн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн юм.
Монгол Улсын харцага Б.Орхонбаярт Цагааннуур сумынхан байрны түлхүүр гардуулж, "Атар-Трейд" ХХК-ийн зүгээс "Ланд 200" маркийн автомашиныг харцага цолны мялаалга болгон өглөө.
Цаашид МУ-ын харцага Баярсайханы Орхонбаяр "Атар-Трейд" ХХК-ийн нэр дээр барилдахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.