Австралийн Квинсленд мужийн Кэрнс хотын "Pacific" зочид буудалд тусгаарлагдаж байсан эмэгтэй өрөөндөө гал тавьсны улмаас барилгын нэг хэсэг бүхэлдээ шатжээ. Цагдаа нар тус эмэгтэйг санаатайгаар гал тавьсан хэргээр баривчлаад байна.
Хэргийг тодруулбал, 31 настай эмэгтэй нь хоёр хүүхэдтэйгээ хамт тусгаарлагдаж байсан өрөөнийхөө орон доор гал асаасан аж. Өнгөрөгч ням гарагт болсон энэ хэргийн улмаас энэхүү 11 давхар зочид буудлаас 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд азаар хэн ч бэртэж гэмтээгүй байна.
Тус улсад вакцинжуулалтын түвшин өндөр байгаа тул зарим мужийн эрх баригчид цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцлаад байгаа билээ. Гэхдээ вакцинд хамрагдаагүй аялагчид 14 хоног тусгаарлагдах шаардлагатай хэвээр байгаа юм.
Түүнчлэн Австралид коронавирусийн "Омикрон" шинэ хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдэж, шинэ хязгаарлалтуудыг өдөөж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.