СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-11-29

Ф.Достоевский "Азиас аймшигт тахал" ирнэ гэж одоогоос 140 жилийн өмнө зөгнөсөн байдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Япончууд яагаад одоо Ф.Достоевскийг унших ёстой талаар зохиолч Масару Сато “Daily Shincho” сонинд тайлбарлав. Нийгмийн тэгш бус байдлын бодит тайлбараас гадна Оросын суут ухаантан "Азиас ирэх тахлын" талаар 140 жилийн өмнө зөгнөж хэлжээ.

2021 онд Ф.Достоевский мэндэлсний 200 жилийн ой болж байна. "100 жилийн өмнөх биш одоо цагийн япончууд түүний зохиолыг яаж унших ёстой вэ?" гэж Масару асуугаад, үүндээ хариулсан байна. Ф.Достоевский хямралын үед үргэлж алдартай зохиолч байсаар ирсэн. Коронавирусын цар тахал нийгмийн давхаргажилтыг нэмэгдүүлж байгаа энэ үед түүний зохиолуудыг унших цаг болжээ.

Ф.Достоевский капитализмын хурдацтай хөгжлийн эрин үед амьдарч байсан бөгөөд нийгмийн гажуудлыг түүний номон дээр дүрсэлсэн байдаг. Эдгээр асуудлууд орчин үед байгаа. “Би баян ядуугийн ялгаа, ялангуяа Токиод ихсэж байгааг би маш хурцаар мэдэрч байна” Масару Сато гэж хэлэв. Амьдрал, эдийн засгийн алийг нь чухалчлах уу? гэсэн маргаан өрнөж байна. Мэдээжийн хэрэг амьдрал илүү чухал боловч капиталист нийгэм нь хөдөлмөрийг арилжаалах, өөрөөр хэлбэл амьдралыг мөнгөөр ​​солих үндсэн дээр тогтдог. "Хэрэв бид энэ тогтолцоог өөрчлөхгүй бол тэгш бус байдлыг ялж чадахгүй" гэж зохиолч үзэж байна.

Энэ хүнд хэцүү цаг үед Достоевскийг унших нь маш чухал. 21 дүгээр зуунд "Гэм зэм" нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд энэ бүтээл нь орчин үеийнхтэй төстэй юм.

. Маш цөөхөн хүн амьд үлдэж, бусад нь бүгд мөхөх ёстой байв. Зарим нэг бичил биет трихинүүд хүмүүсийн биед нэвтэрдэг.

Хятад, АНУ, ОХУ-д хүмүүс зөвхөн өөрсдийн зөв гэдэг байдалд улам л итгэлтэй болж байна. Үүний шалтгаан нь өөрийгөө тусгаарлах явцад, хүмүүст хор хөнөөлтэй сэтгэлгээ, түүнчлэн бусад соёлыг үгүйсгэх хандлага бий болсон" гэж Масару Сато хэлэв.

“Халдвар тархсны дараа бүхэл бүтэн хотоороо, ард түмэн галзуурсан. Бүгд л сандарч, бие биенээ ойлгоогүй, нэг л зүйлд үнэн байдаг гэж бодож, зовж шаналан, бусдыг харж, цээжээ дэлдэж, уйлж байв. Тэд хэнийг, яаж шүүхээ мэдэхгүй, юуг муу, юуг сайн гэж үзэхээ ойлгохоо больсон. Хүмүүс ямар нэгэн утгагүй уур хилэнгээр бие бие рүүгээ дайрцгаасан”. Үүнийг М.Сато тайлбарлахдаа “Бүх зүйл орчин цаг үеийх шиг байгаа биз?. Испани томуу дэгдэхээс ч өмнө, тэр үед Ф.Достоевский ийм дүр бүтээж чадсан нь гайхалтай" гэв.

З.БАТЦЭЦЭГ polit.mn 

Эх сурвалж: www.stolica-s.su

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.