Шинэ Зеландын Парламентын гишүүн Жули Энн Жентер өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны үүрээр дуншиж эхэлсэн бөгөөд тэрээр дугуйгаа унан, эмнэлэгт хүрчээ. Ингээд тэрээр цагийн дараа хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн байна.
Тус улсын Ногоон намын гишүүн Жентер үүнээс хэдхэн цагийн дараа өөрийн "Facebook" хуудаснаа "Өнөө өглөө 03:04 цагт бид гэр бүлийн шинэ гишүүнээ угтан авлаа. Би дуншиж байхдаа дугуй унахыг төлөвлөөгүй байсан ч эцэст нь ийм зүйл болчихлоо. Гайхалтай нь, одоо бяцхан үр маань эв эрүүл, аз жаргалтай байна" хэмээн бичжээ.
41 настай Жентер 2018 онд анхны хүүхдээ төрүүлэхийн тулд мөн дугуй унан, эмнэлэгт хүрч байжээ. Намынхаа Тээврийн асуудал хариуцсан төлөөлөгч тэрээр унадаг дугуйг өргөн хүрээний тээврийн хэрэгсэл болгож, дугуйн замын аюулгүй байдлыг сайжруулахыг уриалдаг юм.
5 сая хүн амтай Шинэ Зеланд улсын эмэгтэй улстөрчдийн нээлттэй байдал нь олон улсад алдартай. Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн албан тушаалаа хашиж байхдаа жирэмсний амралтаа авч, гурван сартай хүүхдээ НҮБ-ын уулзалтад авчирч байсан билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.