ОХУ-ын "Спутник V" вакциныг Өмнөд Африкаас илэрсэн коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон"-оос урьдчилан сэргийлэхээр тохируулж өөрчлөх боломжтой гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.
Тэрээр "Хэрэв шаардлагатай бол бид вакциныг шинэ хувилбарын эсрэг тэмцэхээр хурдан хугацаанд өөрчилж чадна. "Спутник V" нь одоогоор коронавирусийн мутацийн эсрэг хамгийн үр дүнтэй вакцин гэж бид бодож байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Орос улс мөн цар тахлын эсрэг вакцин бүтээхэд хамтран ажиллах, ялангуяа тэдгээрийг нэгтгэх боломжийг чухалчлан үзэж байгааг Дмитриев онцолжээ. Тэрээр өнгөрөгч баасан гарагт Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, хосолсон вакциныг хамтран боловсруулах талаар хэлэлцсэн аж.
Коронавирусийн "Омикрон" буюу "B.1.1.529" шинэ хувилбар нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст ч халдварлах чадвартай гэж Оросын эрдэмтдэд урьдчилсан байдлаар дүгнээд байгаа билээ. Гэхдээ энэ нь одоогоор таамаглал төдий зүйл гэдгийг тэд дурдсан юм.
Эх сурвалж: TASS