Дэлхий даяар одоо ашиглагдаж буй "ПСР" шинжилгээнүүд нь коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон"-ыг илрүүлэх бүрэн чадалтай гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгджээ.
Тус мэдэгдэлд "Омикрон буюу В.1.1.529 хувилбарыг анх 2021 оны 11 дүгээр сарын 24-нд Өмнөд Африкаас илрүүлсэн. Одоогийн байдлаар ашиглаж буй "ПСР" оношилгоо нь энэ хувилбарыг илрүүлэх болно. Уг хувилбарын тархалт хурдацтай бүртгэгдэж байгаа бөгөөд өмнөх халдварын хурдтай харьцуулахад өсөлтийн давуу талтай байж магадгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
ДЭМБ-аас өнгөрөгч баасан гарагт "Омикрон"-ыг "Онцгой санаа зовоосон хувилбар" гэж тодорхойлсон бөгөөд шинэ хувилбар нь "олон тооны мутацитай, дахин халдварлах эрсдэл өндөртэй" гэж урьдчилсан байдлаар тогтоосныг мэдээлсэн билээ.
Энэхүү шинэ хувилбар нь Өмнөд Африкийн хүн ам шигүү суурьшсан Гаутенг мужид хурдацтай тархаж байгаагийн улмаас дэлхийн хэд хэдэн улс Өмнөд Африк болон Африкийн өмнөд хэсэгт орших бусад улстай агаарын харилцаагаа түр зогсоогоод байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uuu lalar zailchixldaaa pizda