Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.
Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байгаа юм.