Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 329 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 247 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 насны таван иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,917 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 6,481 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 2,513
Хүндэвтэр - 3,043
Хүнд - 796
Нэн хүнд - 129 хүн байна.