Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат иргэдийг төрийн одон медаль болон салбарын тэргүүний одонгоор шагналаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нар болон аймгийн удирдлагууд оролцлоо.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа: Энэ жил ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхт ойнууд тохиож буй. Цар тахлын нөлөөгөөр ойн арга хэмжээнүүд хойшлогдсон хэдий ч төр түмэндээ алдраа дуурсган, төрийн шагналаа хүртэж буй та бүхэндээ халуун баяр хүргэе. Аймгийн ИТХ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5 удаа, тэргүүлэгчид 11 удаа хуралдаж, аймаг орон нутгийн хөгжилд нөлөөлөх бодлогын баримт бичиг хэлэлцэж, 90 гаруй асуудлыг хэлэлцэн 100 гаруй тогтоол гаргажээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн иргэн Ц.Цогзолмаа, Б.Янжмаа, Г.Түмэндэлгэр, Д.Мягмарсүрэн, Д.Уранчимэг, Д.Очирбат нар шагнагдлаа.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор М.Сүрэндондов шагнагдсан бол Цэргийн гавьяаны одонгоор Б.Довчинсэнгээ шагнагдлаа.
Алтан гадас одонгоор Ш.Энхмаа, Б.Алтбазар, Б.Амгалан, Д.Ариунжаргал, Э.Ганзориг, Д.Нансалмаа, Д.Занаа, Л.Батчулуун, Х.Батбаяр, Ж.Гансүх, М.Санаа-Амар, В.Лхагважав, Г.Аюуш, Ж.Мандахжаргал, С.Жишигт, Ц.Болдбаатар нар шагнагдлаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар П.Баярцэцэг, Х.Мөнхзул, Ч.Алтантуяа, Э.Алтанбилэг, Б.Атартулга, Д.Ёндонжамц, Э.Бат-Эрдэнэ, Б.Долгор, П.Эрдэнэсайхан, Д.Бат-Эрдэнэ, Х.Отгонжаргал, Ч.Нарантунгалаг, Н.Туул, М.Гансүх нар шагнагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.