Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 486 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 291 нь Улаанбаатарт, 195 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 4 хүн нас барсан байна. Завхан, Сэлэнгэ аймагт тус бүр 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6733 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2640 иргэний биеийн байдал хөнгөн байгаа бол 109 иргэний бие нэн хүнд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.