СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-11-26

LIVE: "Түүх мартахгүй" УСК-ны 2-р анги нээлтээ хийлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монгол Улсын маршал, Улсын баатар, Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, түүхийг өгүүлэх “ТҮҮХ МАРТАХГҮЙ” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн билээ.

Тус бүтээлийн зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажилласан.

Уг киноны Ю.Цэдэнбалын бага насны дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар амилуулсан билээ.

Тэгвэл “ТҮҮХ МАРТАХГҮЙ-II” уран сайхны кино Улс тунхаглсаны баярын өдрөөр нээлтээ хийлээ. Уг ангийн зураг авалтад давхардсан тоогоор 23 000 гаруй уран бүтээлч оролцсон ажээ. 

"ТҮҮХ МАРТАХГҮЙ-II" УСК "Эрх мэдэл ба эмгэнэл" нэртэйгээр өнөөдрөөс эхлэн бүх кино театраар гарч эхэлнэ. 

УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар "Ю.Цэдэнбал даргын идэр насны дүрийг би бүтээлээ. Маш олон мянган хүний оролцоотойгоор энэ кино бүтээгдсэн. Киноны нүсэр баг маань 2 жил гаруй хугацаанд Увс, Улаанбаатар, ОХУ-д зураг авалтаа хийлээ. Ю.Цэдэнбал даргыг мэдэх хүн одоогийн залууст цөөн болжээ. Ийм цаг үед түүхийг дэлгэцнээ амилуулж, үлдээсэн нь маш чухал үйл явдал. Хэдийгээр удирдагч, дарга хүн ч хайрлаж дурлаж, уйлж дуулсан хувь хүний түүх шүү дээ. Жүжигчин хүний хувьд Оросоор ярихаас эхлээд маш их хичээлээ" гэлээ. 

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Залуу, идэр, ахмад Ю.Цэдэнбал гэсэн 3 үеийн түүх уг кинонд гарна. Гэргийтэйгээ хамт Москвад амьдарч асан түүний амьдралын сүүлийн мөчүүдийг бүтээлээ. Би Ю.Цэдэнбал даргын 4 дүрийг бүтээж байгаа хүн л дээ. Киногоо үзээд түүхт тэр хүний дүрийг хэрхэн бүтээснийг өөрсдийнхөөрөө дүгнээрэй. Хэдийгээр алдаа оноо байгаа ч эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ хэрхэн зориулсан болохыг уг кинонд харуулна. Дарангуйлагч орны удирдагч нарт хувь хүнийхээ хувьд ямар хариулт өгч байсан түүх ч бичигдэж үлдлээ" гэлээ. 

ТББХ-ны дарга, "Түүх мартахгүй" УСК-ны ерөнхий продюсер Ж.Мөнхбат "Манай Хүмүүн фильм нэгдэл Монголын кино урлагт 11 жилийн өмнөөс хүчин зүтгэж эхэлсэн. Ардын хувьсгалын анхны долоогийн түүхийг харуулсан "Долоон бурхан харвадаггүй" УСК-г 11 жилийн өмнө бүтээж байжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явц, тухайн үеийн Монголын удирдагч асан Ж.Батмөнх агсны амьдралаар "Бүү март" УСК-г бүтээсэн бол энэ удаад Монголын төрийг социалист нийгмийн үед 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны амьдралыг харуулсан "Түүх мартахгүй" УСК-ны 1,2-р ангийг бүтээлээ. Энэ 3 киноны Ерөнхий найруулагчаар ажилласан А.Мөнхсүх найздаа баярлалаа. Киноны зураг авалтад оролцсон бүх уран бүтээлчиддээ баярлалаа" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.78.116

Tuuhiig delgetsnee munhuljee amjilt husey

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.89

Оросын гар хөл байсан б..гий монголд олон гай тарьсан

Зочин
3 жилийн өмнө
64.119.16.69

Uhsen hunii yasig unduulzhee boli mal min ene baigagui bol chini uvug etseg hamuu tembuundee barigdaad duustsn bh bsn shu

Undrah Chimeddagva
2 жилийн өмнө
78.156.32.230

Гоё кино болж.Их удирдагчаа санаж байна шүү.2-р анги хэзээнээс хаана үзэж болох вэ

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.107

Кино биш хог болжээ.Ер нь энэ Мөнхбат гээч синдромтой нөхөр Монголын улс төр урлаг соёлын салбарт багагүй бараан толбо таагүй үнэр үлдээхийг өргөн олон харж, хожмын өдөр зүхсээр байх биз ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.