Одоогоос 97 жилийн тэртээ буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн билээ.
Чингисийн Монголоос хойш мөрдөгдөж ирсэн хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаар:
Иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчилж Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн
Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарласан
Бүх нийтээр бичиг үсэгт суралцах явдлыг төр даахаар шийдвэрлэсэн зэрэг энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон төдийгүй нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан түүхтэй.
Шинэ цагийн Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр хэмээн тогтож, нэрийг нь "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.