“Амгалан дулааны станц” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 11 хувийг эзэлдэг, өвлийн оргил ачааллын үед хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх талбайтай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хаахад тус станц ихээхэн үүрэгтэй. Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх үед ачааллыг шилжүүлэх шаардлагатай. Амгалангийн дулааны станцын одоо ажиллаж байгаа хүчин чадлыг 116МВт буюу 100 Гкал/цаг-ийн хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөнө. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой” хэмээлээ.
Төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсэд 11 мянган айл өрх, 340 орчим барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна дулааны гуравдугаар цахилгаан станцын ачаалал хөнгөрч хотын төвийн болон урд хэсгийн хэрэглэгчид рүү ачаалал шилжүүлэх боломж бүрдэх юм. Барилга угсралтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эхлэхдээ гоё юм ярьдаг л юм.Сэлбэ дэд төв анх баригдаж эхлэхдээ цэвэр ус төвийн бохир төвийн дулаан явна аа л гэсэн бохир нь замынхаа нэг талаар нь дулаан нь бүр огт байхгүй тэр доор 5 буудалд баригдсан станц нь юугаач халаах гэж байгаан бүү мэд айл өрхүүдийн дулааныг нь шийдэх гэж л анх баригдсан баймаар юм.