Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа юм. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр болжээ.
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг. Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь энэ төрлийн үйлчилгээг авдаг байна.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.