Төрийн байгууллага болон худалдааны төвийн ажилтан, албан хаагчид байгууллагынхаа зогсоолыг эртлэн дүүргэж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг нь гэм биш зан болсон. Үүнээс үүдэн иргэд автомашинаа ачуулах, санхүү, цаг заваараа хохирох явдал багагүй тохиолддог.
Харин БЗД-ийн Тамгын газар өчигдрөөс эхлэн төрийн албан хаагчдыг дүүргийн гаднах зогсоолд машинаа тавихыг хоригложээ. Энэхүү шийдвэр гарснаар дүүргийн гаднах зогсоолд зөвхөн иргэд автомашинаа байрлуулах зохицуулалтыг хийж өгсөн нь тэдний талархлыг хүлээгээд байна.
Бусад төрийн албан байгууллагууд энэхүү жишгийг хэрэгжүүлэн, иргэд төвтэй үйлчилгээг үзүүлж эхлээсэй хэмээн иргэд хүсэж байна. Мөн, төрийн албан байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол гэж байдаг. Энэхүү зогсоолыг сул, чөлөөтэй байлгах дээр харуул, манаач нар анхаараасай хэмээн учирласныг уламжилъя.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан санаа бна төрийн бүх үйлчэлгээний газр бас төв зам дагуу х үилчэлгээ эрхэлдг газрууд бүгд энэ аргыг хэрглрэй