АНУ-ын улсын Висконсин мужийн Ваукеша хотод өнгөрсөн долоо хоногийн ням гарагт зул сарын баярын жагсаалд оролцогчдыг автомашинаар дайрч мөргөсөн аймшигт хэрэг гарсан. Уг ослын улмаас таван хүн амь насаа алдсан бөгөөд зургаа дахь хохирогч амьсгал хураасан байна.
12 настай ахтайгаа жагсаалд оролцож байсан найман настай Жэксон Спаркс машинд мөргүүлсэн бэртлийн улмаас нас баржээ. Бэйсболлын багийнхантайгаа хамт жагсаалд алхаж байсан хүү тархиндаа хүнд бэртэл авч мэс засалд орсон боловч харамсалтай явдал тохиолдсон байна.
Жагсагчдын дундуур зиг заг хэлбэртэйгээр дайран гарсан улаан өнгийн жийп автомашины жолооч 39 настай Даррель Брүксийг санаатайгаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт буруутгаж байна. Түүнийг 5 сая ам.долларын батлан даалтад суллана гэжээ. Брүкс 62 хүнийг бэртээсний дотор 18 хүүхэд байгаа аж.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Iim novshiig bas yun batlan daaltaar gargah ve aimar ym