СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-24

LIVE: "Соёлоор дамжуулан эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх" зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Гэр бүл, хүүхдийн эрсэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдичлан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Эцэг, эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Сумъяабазар нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийн дарга нар оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалсан олон хууль тогтоомж байдаг ч тэр болгон хэрэгжиж чадахгүй байгаа нь юунд байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь даатгаад орхих бус эцэг эх болон нийгмээрээ хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэх боломжтой зэрэг асуудлуудыг хөндөн зөвлөлдөв.

НИТХ-ын дарга Ж.Баясгалан: Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүйн орчинг бүрдүүлэхэд нийгмээрээ оролцох нь нэн тэргүүний явдал. . Өнөөдрийн зөвлөгөөний хувьд аюулгүй орчинг нийтээрээ бий болгоход ямар асуудал тулгамдаж байгаа талаар эцэг, эхчүүдтэй зөвлөлдөж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба: Эцэг, эхийн хувьд хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх. НИТХ-ын үндсэн үүрэг бол харьяалагдах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд буюу нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа аливаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тодорхой бодлого чиглэлээр хангах үүрэгтэй. . Хүүхдүүдэд чөлөөт цах их байгаа учраас ямарваа нэгэн гэмт хэрэгт, өртөх магадлал өндөр байдаг. Иймд соёл урлагаар хичээллэснээр гэмт хэргээс хол байх боломжтой.

Иймд Соёлын яамтай хамтран  урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжил, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжийн талаар цаашид ажиллах болно. Ирэх оноос спортын байгууллагуудтайгаа хамтран хүүхдүүдийг спортоор хичээллүүлэх тал дээр хамтарч ажиллана.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.