Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
10 өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр Кюүшү башёгийн дээд зиндааг тэргүүлж байна.
Өчигдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (6-4) - Маэгашира 4 Эндо (5-5)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (8-2) - Маэгашира 9 Аойяама (3-7)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-7) - Маэгашира 2 Оношо (4-6)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (4-6) - Маэгашира 3 Мёогирюу (2-8)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-0) - Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (4-6)
Онцлох барилдаанаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргын хамт нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байсан Озеки Такакейшо Мейсейд өвдөг шороодлоо. Харин аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутаг нэгт Хошорюу С.Бямбасүрэнгээр ээлжит даваагаа авснаар башёг ганцаараа тэргүүлэх боллоо.