СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-24

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн гишүүд тус намын Их хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа гаригт хийхээр товлон зарласан байна.

.

Эдгээрээс улс төрийн хувьд анхаарал татах нь намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна.

Түүнийг 2021 оны зургадугаар сарын 25-ны МАН-ын XI Бага хурлаас намын даргаар сонгосон юм. Тухайн үед “...МАН-ын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн” гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байв. Ямартай ч түүнээс хойших таван сарын хугацаанд Монгол Улсын авлигын индекс нэг байраар ухарч 110 дугаарт бичигдсэн байдаг.

Улмаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-нд болж, “Намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” МАН-ын хүсэлтийг хэлэлцсэн. Ингээд байдаг.

Тэгвэл энэ “сонгууль” нь МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “...МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсний хүрээнд болж буй аж. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ Их хурлаараа МАН-ын дарга болж чадвал улс төрийн бүрэн эрх мэдэлтэй болно.

Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж чадах эсэх нь Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал “...Хөдлөх үү, үргэлжлэх үү” гэдгийг шийднэ. Цаашлаад олон зүйл МАН-ынхны XXX Их хурлаас шалтгаалахаар болж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.24 ЛХАГВА № 231 (6708)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.