СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-23

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг шинэ түвшинд гаргана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Ардын Нам парламентийн ардчилсан тогтолцоог улам бүр төгс боловсронгуй болгох, хувь хүний болон бизнесийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийх ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаа болон иргэдийн дунд хүний эрхийн тухай ойлголт хандлагыг үнэлэх социологийн судалгаануудыг судлаачдын багтай хамтарч хийсэн юм. Уг судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “Хүний эрх ба хуульчдын оролцоо-1” бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр хүний эрхийн хуульч, судлаачдын дунд зохион байгуулсан бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


“Хүний эрх ба хуульчдын оролцоо-2” хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч судлаачид оролцлоо.
, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг судалсан судалгааны дүгнэлтүүдийг олон нийт болоод судлаачдын дунд хэлэлцүүлж, хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийгдэнэ.

Дэлхий дахинд хүний эрхийн шинэ шинэ ойлголт сорилтууд бий болж байгаа өнөө цагт бид хүний эрхийн асуудлыг иж бүрнээр нь харж иргэдийнхээ эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоо, хуулийн орчныг төгөлдөржүүлэх шаардлага үүсч байгаа. Хүний эрхийг зөрчсөн шийдвэр үйл ажиллагаануудыг төрийн зүгээс гаргадаг, түүнийгээ засдаггүй, хохирсон иргэд үргэлжлүүлэн хохирдог нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, саналыг нь сонсч ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.