СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-23

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулсан “Уурхайчин-1" орон сууцны хороолол ашиглалтад оржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнөөдөр “Уурхайчин-1” орон сууцны хорооллыг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн,  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, “Немон констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, “Химон констракшн” ХХК-ийн Ерөнхий инженер н.Сүнжидмаа болон Эрдэнэт үйлдвэрийн газар, хэлтэс, албадын удирдлагууд оролцлоо.

Энэхүү хорооллын барилгын гүйцэтгэгчээр Химон, Неман компаниуд ажилласан. Тус хорооллын барилгыг сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох цутгамал ханатай, карказ ашиглан барьсан аж. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайчин-1” хорооллын барилгын гүйцэтгэгчээр ажилласан компанийн удирдлагуудад орон сууцны дурсгалын түлхүүр гардуулав. 

 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэр хөгжлийн болон үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжин баталж өгсөн. Энэ ажлын хүрээнд . Энэ хороололд 370 гаруй айл өрх амьдран сууна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад зориулсан “Москва-300”, ”Залуус-600”, ”Эко-400” хороолол баригдана гэсэн яриа чамгүй хугацаанд үргэлжилсэн. Энэ мөрөөдлийн эхний ээлж ашиглалтад орж ажил хэрэг болж байна.

Ирэх он жилүүдэд “Уурхайчин-2, 3” хорооллууд баригдана. Эдгээр хорооллууд гурван өөр газар баригдах байсан. Уг асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай харилцан ярилцаж зөв шийдэлд хүрсэн.

Тухайн үеийн Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга асан Д.Батлут болон өнөөдрийн аймаг орон нутгийн удирдлагууд ач холбогдол өгч, энэ сайхан баян хангай уулынхаа бэлд “Уурхайчин” хорооллыг барих зөвшөөрөл олгосон. Ингэж уурхайчдын цогцолбор хороолол босох нөхцөл бүрдсэнийг онцлон тэмдэглэмээр байна. Энд амьдралын шинэ хэв маяг бий болох ёстой. Цаашид дагалдах нийгэм, соёлын барилга байгууламжийг аймаг, орон нутагтайгаа хамтран зохион байгуулаад явна. . 2022 он бидний хувьд их чухал жил. Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Эрдэнэтийн уурхайчид цар тахлын амаргүй үед үйлдвэрлэлийнхээ болон нийгэм соёлын бүтээн байгуулалтыг хийж байна. 2023 онд Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой тохиож байгаа. Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа гаргасны 45 жилийн ой гэх мэт түүхэн ойнуудаа угтан бүтээн байгуулалтаа өрнүүлж, үйлдвэрлэлийн үр ашгаа дээшлүүлж, хамт олныхоо нийгмийн асуудлыг улам шуурхай шийдэхийн төлөө үйлдвэрийн удирдлагууд улам эрч хүчтэй ажиллах болно” хэмээн онцлов. 

“Немон констракшн” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ:. Анх Эрдэнэтийн Дэнж багт Элит хотхоныг барьсан. Дараа нь “Баян-Өндөр”, “Люкс апартмент”, “Элит цамхаг”, “Саруул” гэх мэт хотхоныг ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. “Эрдэнэт Булганы Цахилгаан Шугам Сүлжээ” ТӨХК-ийн 60 айлын ажилчдын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед “Уурхайчин-1” хорооллын орон сууцыг барьж дууслаа. Хил хаачихсан, барилгын материалын үнэ өссөн ч уурхайчдаа чанартай орон сууцад оруулахыг маш их хичээлээ. ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.