СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Калифорнийн их дэлгүүрийг 80 орчим хүн тоножээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужийн Волнат Крик хотын "Нордстром" их дэлгүүрийг 80 орчим хүн нэгэн зэрэг тоносон бөгөөд цагдаа нар хэргийн газраас зөвхөн гурван хүнийг баривчилж чаджээ.

Хотын цагдаагийн газрын мэдэгдэлд "Бямба гарагийн 21:00 цагийн өмнөхөн их дэлгүүрт 80 орчим хүн нэвтэрсэн бөгөөд тааралдсан бүхнээ хулгайлж эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай дээрэм байсан" гэж тэмдэглэсэн байна. Мөн тус гэмт хэргийн бүлэг дэлгүүрийн хоёр ажилтан руу халдсан бөгөөд нэгийг нь нулимс асгаруулагч хийгээр шүршсэн аж.

Бусад этгээд бүгд автомашинд суун, хурдтай зугтсан бөгөөд мөрдөн байцаагчид одоо хяналтын камерын бичлэгт үзлэг хийн, сэжигтнүүдийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Сүүлийн үед Сан Франциско хэсгийн хэд хэдэн томоохон дэлгүүр зохион байгуулалттай дээрмийн хохирогч болоод байгаа билээ.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.