ОХУ-ын Дагестаны нийслэл Махачкала хотын нэгэн орон сууцын барилгад ахуйн хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, гурван хүн гэмтжээ. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн хохирогчдын хоёр нь бага насны хүүхэд аж.
Тус хотын Бүгд найрамдах улсын клиник эмнэлгээс "Нэг хүн нас барсан. Түлэгдсэн эмэгтэй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар түүнийг 90 хувийн түлэгдэлттэй гэж тогтоосон. Үүнээс гадна бид хоёр хүүхэд хүлээж авсны нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна" гэж мэдээлсэн юм.
Орон нутгийн Онцгой байдлын яамны сэтгэл зүйчид талийгаачдын төрөл төрөгсөдтэй газар дээр нь ажиллаж байгаа гэж албаныхан тэмдэглэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.