СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-11-23

А.а Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Х.Энхчулуунтай ярилцлаа. Тэрбээр танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг хүчтэн юм.

-Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна. Монгол бөхийн дэвжээнд хэн таныг авчирсан бэ?

-Би багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байлаа. Ахыгаа дууриагаад бөх болно гэж боддог байсан. Үүнээс гадна зургаан залуу зааны барилдааныг зурагтаар их үзнэ. Тэдний барилдааныг шимтэж үзэхээс гадна барилдааны арга мэх, уран хурц сийрэг байдал нь анхаарал татдаг байв. . Бөх хүний тэвчээр хатуужлыг тэндээс харж болохоор. Энэ бүхэн намайг барилдахад нөлөөлсөн байх.

-Монгол бөх удам залгадаг. Танайд бөх бий юу?

-Миний төрж өссөн нутгаас олон сайхан бөх төрж гарсан. гэж хэлж болно.

-Үнэн хүчээрээ цолонд хүрнэ гэдэг сайхан. Та 2019 онд сумынхаа анхны аймгийн арслан цолонд хүрсэн бөх. Цолонд хүрэх, ард түмэнд хайрлагдаж явах мэдрэмж ямар байдаг вэ?

-Бөх хүн болж төрнө гэдэг их сайхан хувь заяа. Ард түмнийхээ итгэл найдварыг тээж барилдана гэдэг сайхан. шүү дээ.

-Энэ жил коронавирусаас болоод наадам болсонгүй. Гэвч танхимын барилдаанууд эхэллээ. Таны хувьд бэлтгэлээ ямар байдлаар базаасан бэ?

-Энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилт янз бүр байгаа. Тэр бөхийн бэлтгэл сайн муу эсэхийг хэлж таахын аргагүй. Яагаад гэвэл энэ жил заалны барилдаан болсонгүй шүү дээ. Дор бүрнээ л хувийнхаа бэлтгэлийг базаасан байх. Мөн бөхчүүд хөдөө гадаа их явах шиг болсон. Миний хувьд өвөл бэлтгэлээ тогтмол хийж байсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд тасарсан. Одоо заалны барилдаанууд эхэлсэн учир бэлтгэлээ улам сайжруулаад барилдах болно.

-Бэлтгэл тасрахаар тамирчин хүн форм алддаг. Эргээд бэлтгэлээ хийхээр барилдаандаа ордог болов уу?

-Жилийн дөрвөн улиралд өдөр бүр бэлтгэлтэй байж л өндөр амжилт гаргана. Бэлтгэл дутуу болохоор амжилттай барилдаж чадахгүй ядарч, цуцана. Өөрийнхөө санасан мэхийг даалгаж хийж чадахгүйгээс эхлээд бэрхшээл тулгарна. Харин заалны барилдаан эхэлснээр бэлтгэлдээ орж байна.

-Сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд унах маягтай байна. Та олон жил барилдсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөхийн холбооны хоёр хуваагдал, хагарал 2-3 жилийн өмнө үүссэн. Бөхийн өргөөгөө ч хаалгаад, байнгын хэрүүл тэмцэлтэй болсон. Заалны барилдаан зохион байгуулахгүй байгаа нь ч нөлөөлсөн байх. Дээрээс нь байх. Би ч гэсэн тэгж л боддог. Сэргээшийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Үүнтэй эвлэрч болохгүй. Хоёр жилийн өмнөөс заалны барилдааны дундуур шинжилгээ авч эхэлсэн. Тэр маш оновчтой шийдэл. Хэнээс ч авч магадгүй, таниас, надаас, сумын заанаас ч сэргээшийн шинжилгээ авах магадлалтай гэсэн үг. Гэтэл бөх хүн бэлтгэл хийж, зааланд барилдаж байж л амжилтад хүрнэ. Наадмаар амжилттай барилдана. .  Ингээд 1-2 жил явахад сэргээшээс сална. Яг ингээд ажиллаж эхэлж байтал бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, маргаан гараад л зогсоочихсон. . Би 2-3 удаа шинжилгээ өгч байсан. Дараа нь юм ярьдаггүй, чимээгүй болчихоор нь зүгээр юм байлгүй гэж бодоод л өнгөрдөг. Олон хүнээс сэргээш илэрсэн гэж ярих юм. Үнэхээр тийм бол зарлаад, дэлбэлээд, нэг мөр шийдчих хэрэгтэй. Хэдэн оноос эхэлж хэрэглэсэн, хэчнээн хүн байгаа юм, тэр бүгдийн нэрийг зарлах хэрэгтэй. Нэг хэсэг шуугиад өнгөрнө биз. Би тэгж л бодож байна.

-Дүрмийн өөрчлөлт хийх цаг болсон гэж боддог уу. Дүрэм шинэчлэгдэж, сайжирч, спортын хөгжилд нөлөөлж байх ёстой. Жүдогийн дүрэм ойрхон солигдож байна. Гэтэл үндэсний бөхөд барьц сонгооны дүрэм хэрэглээд 10 гаруй жил болчихлоо?

-Барьц сонгооны дүрмийг өөрчлөх, өөрчлөхгүй гэдэгт олон жил талцаж явлаа. Зарим бөх барьц сонгох ёстой гэдэг. Зарим нь өөр гаргалгаа хайгаад, хөл авч үзлээ. Давхар шуудагнаас мөргөж үзлээ. Тэгээд барьц сонгох нь дээр юм байна гэж үзээд, өөрчлөлгүй үлдээсэн. Гэхдээ . Хэрэв барьц сонгодоггүй болчихвол бөхчүүд жингээ багасгаад, явж барилддаг, уран мэх үзүүлдэг болно. Түүнийгээ дагаад үзэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай. Харин барьц сонгохгүй болчихвол бэлтгэл дутуу хүн найдах юмгүй болно. Барилдаж байгаад ядарна. Эсвэл ядраад унахаасаа өмнө нүдээ аниад ядаж нэг мэх хийхийг бодно. Бэлтгэл муутай нь унаад, бэлтгэлтэй нь давна гэсэн үг.

-Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж барилддаг вэ?

-Дэвжээн дээр ямар ч цолтой бөхтэй барилдсан сэтгэл зүйгээр унахгүй байх хэрэгтэй. Би цолгүй бөхтэй барилдсан ч, цолтой бөхтэй барилдсан ч сэтгэл зүйгээ үргэлж бэлэн байлгадаг. Учир нь би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг. Аав минь ч тэгж хэлдэг.

-Тамирчин хүн тэсвэр хатуужил дунд байдаг. Энэ талаар та юу гэж бодож явдаг вэ?

-Миний бодлоор ямар ч тамирчин дэвжээн дээр яаж ч өрсөлдсөн тэр тэмцлээ дэвжээн дээр орхиод буудаг байх хэрэгтэй. Дэвжээнээс гадна нэг нэгэндээ хар хор тээх хэрэггүй гэж боддог. Учир нь эр хүн спортоор хичээллэснээр зөвхөн бие бялдрын хөгжлөөс гадна хүнээс үг даах тэвчээр хатуужлыг олж авдаг. Бөх хүн дэвжээгээ хүндэлдэг байх ёстой.

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.23 МЯГМАР № 230 (6707)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dorjderem
3 жилийн өмнө
185.161.69.106

Nutgiin ahdaa amjil hvsie

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.