"Зураг төслийн хүрээлэн” НӨААТУҮГ-ын газрын дарга асан, архитекторч Самбуугийн Цахиур цаг бусаар нас барсантай холбоотой хөрөнгийн маргаан прокурор дээр тав дахь жилдээ үргэлжилж байна.
Талийгаачийн үүсгэн байгуулсан "Нийслэл орд" ХХК, Хүүхдийн 100-д байрлах зургаан давхар үл хөдлөх хөрөнгө гэх мэтээс үүдэлтэйгээр дүү Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар нь эд бүгдийг завшиж, бэр эгч болох МУИС-ийн багш Д.Янжинхорлоог элдвээр буруутган, гурван хүүхдэд нь юу ч өгөхгүй хэмээж байгаа аж.
Тус асуудлаар иргэн Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцлаа.
-Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус, хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?
-Надад үнэндээ хатуу он жилүүд хөвөрч байна. Энэ өв хөрөнгөтэй холбоотой хамаатан садны хэрүүл уруул дарамтаас болж би болон манай гэр бүл маш их сэтгэлийн хүнд ачаатай амьдарч байна. Бүтэн таван жил шүүх прокурор хэсч, биеийн болон сэтгэл санааны шахалт дарамтыг туулж байна. Сайтуудад байгаа нийтлэлд хууль шүүхийн байгууллага надад үйлчлээд, би мафи толгойлж өөрийн талд бүхнийг шийдээд, бусдын хөрөнгийг булаасан мэтээр цоллож нэр хүнд маань шаланд тулгаж байна. Надад үйлчилдэг хууль, шүүх байсан бол би ингэж шар махтайгаа хатаж явахгүй биз ээ.
Хуульд найдаж, салбартаа итгэж үнэн зөвийг нь олох гээд явж байна. Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх бидний 17 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй.
-Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?
-Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч хүн байсан. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн, айлын том хүү.
Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. Хүүхдийн 100-д байрлах зургаан давхар барилгын хамгийн дээд давхарт манай гэр байдаг. Үүнээс гадна хоёр барилга байдаг. Төлөвлөлт, хөрөнгө эх үүсвэр нь миний нөхрийнх. Гэвч бүгд дүү нарынх нь болжээ.
Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгөө бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн юм аа. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ. Дүү нараа чирж бүгдийг нь хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө хуйтай болгож өөд татсан хүн гэдгийг хэн ч хэлнэ. Тэдний шунал нь хэтийдсэн увайгүй үйлдэл дуусахгүй байгаа. Би нөхрийнхөө компанийн 50 хувийг хүсээгүй, энэ хэл амны бай болсон барилгын зургаан давхарт байх 17 жил амьдарсан орон гэрээ л алдмааргүй байна. Гурван хүүхдээ бодож тэмцэж байна. Би нугарч хугармаагүй байна.
-Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу? Цаашдаа энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
-Ах нь юу гэнэ, түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан.
Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урманд нэг нь ч ирээд асарч байгаагүй. Ах дээрээ ирэхээр хөрөнгө мөнгөний талаар дурдах вий гэж айж 2мин ч болохгүй, харчихаад л гарчихдаг байсан. Ахыгаа өнгөрөхийг хоног тоолон хүлээсэн, тийм л хүн чанаргүй хүмүүс. Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй учраас өнөөдөр иймдээ тулаад явж байна.
Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй үйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ ком-д орж, эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.
Энэ маргаанд нөхөртэй минь олон жил компанийн гэрээ хэлцэл үйлчилгээ авдаг байсан Р.Онончимэг гэж нотариатч эмэгтэйг хуулийн дагуу ажлаа хийсний төлөө гүтгэж биднийг таньдаг учраас хуурамч гэрээ хийсэн мэтээр харлуулсан. Энэ ах дүүсийн хөрөнгийн маргаанаас болж нэр төрийг нь гутаасан.
Дүү нар нь ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ. Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагч гүтгүүлж хохирсон. Нөхрийн дүү нар арав гаруй өмгөөлөгчтэй, гэтэл би өөрийгөө өмгөөлж хуульд итгэж энэ таван жилийг барж явна. Уг нь энэ хэрэг шүүхээр явах ёстой. Гэтэл цагдаа, прокуроороор яваад гацчихдаг. Шүүхээр явбал нотариатч гэрчийн үүргээ биелүүлж оролцоно. Үүнээс л тэд айж ийм балмад зүйл хийдэг юм.
Үнэн гэж байдаг бол би үүнд цэг тавина, Үр хүүхдийнхээ төлөө аавынх нь бий болгосон бүхнээс үр жимсийг нь хүртэх эрхтэй нь Цахиурын Энхсайхан, Цахиурын Үйлссайхан, Цахиурын Цэлмүүнсайхан гэж гурван үрс бий. Ачлалтай сайхан ахынхаа хайр, буяныг даахгүй яваа дүү нар ичих өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа.
Хэвлэлд нийтлэж буй худал хуурмаг мэдээллийн эзэд хуулийн дагуу хариуцлага хүлээж эхэлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
Г.Соёл-Эрдэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shuñal ni dendsen ulsud bhimda
Hiisen ajliinh ni tuluu notariotiin ner hunded halddag ymar geechiin uwaigui ulsuud bdagi
Төрсөн үр хүүхдийнх нь хөрөнгийг булаацалддаг шунал нь дэндсэн хүн дүрстэй араатнууд олширчээ.
Khubaakh bolomjgui bol bvgdiin zaraad l onogdokhooroo khubaaj abna daa
Аймаар юм
хэт их шуналтай хүмүүсийг ойлгохгүй юм, үхэхдээ авсандаа аваад орох биш энэ их хөрөнгө барилгуудаар яах гээд байдгийн
Sunal ihdvel shulam bolnoo.Ymar huni unergui shunaltai duu nar ve.Hurungu ni uurin ni ur huuhed avah ni zuv shuudee
Иргэний хэрэгт цагдаа, прокурор оролцмооргүй юм. Бодвол нотариатч хуурамч зүйл хийсэн гээд эрүү үүсгүүлж дээ. Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр байх ёстой доо.
Хуваагаад л аваачдээ. Юун шуналтай юм бэ дээ 2талаас.
buzartai uls ve
Torson huuhduud ni baij baihad yaahaaraa duu nar ni avdag yum be bas duu nar ni avdag huuli baidag yum uu
ийм юм зөндөө болдог юм бна лээ арилсан дотортой шуналын туламнууд үйлийн үрээ хожим эдлэнэ дээ
Ymar hunii musgui araatnuud vee. Tursun ur huuhdees ni bulaah shunal haanaas ni gardag bnaa. Bolij uz Tenger nirgeg
Tursun ur huuhduud ni baihad huuhduuded ni hurungii ni uguh l heretei sh dee yamar ichdeggui shunaltai duu nar we.
Eej n uheheer aavigaa gudmand gargah gesen ohid ch tsaana chin bn tsusaar uilaad ireheer l oilgoh bhda shunaliin devuud..
Үнэхээр хүний санаанд оромгүй зүйлүүд их болох юм даа. Үр хүүхэд нь авах ёстой юм бишүү. Яасан их дээрэлхүү хүиүүс байдаг байна.
Huneleg enerengui hun l uuniig shiidej ugnu.ungu mungu harsan humus bol chadahguil hetsu asudal bh shig ba.yasn ih mungutei ym. 5 6 umguilugch hulsluud ber ur huuhduudruu ni dairch bdag. Uneher ahin buyn daahgui uhaan muutnuud ba,da.Aimar ym.
Наториатроор баталгаажуулсан баримт байхад яасан балиар 2 новш вэ??? Өөрсдийнхөө үр хүүхдүүдээс ичээсэй.Сайн ах 2 дүүгээ хүний зэрэгт хүргэж өгч байхад арай ч дээ
Сэтгүүлч залуу бусдад хутгалуулж амь алдахад ар гэрийнхэн нь эхнэр 2 охины хамт гудамжинд хөөж орон гэргүй болгосон харамсалтай түүх бна
Яасан муухай авгай вэ ? Чамайг миний андад ямар муухай хандаж, яаж хайрладаг бсныг сайн мэднэ шүү. Андыг нь бурханы оронд явуулчаад одоо дүү нараас нь хөрөнгийг нь булааж авч байгааг нь харахад Чи анд найз Цахиурын минь хэлсэн үг яасан үнэн бсныг одоо л ойлгож бна. Чи бол адгын муу ёрын БУЗАР ЭМ. Бурхан чамайг цээрлэнэ
Талийгаач ээжийнх нь нэр байсан үл хөдлөхийн гэрчилгээг нотариатч Онончимэгийн тусламжтайгаар хууль бусаар шилжүүлж авсан гэсэн.Онончимэг гэж нөхөргүй янхан хууль зүйн яамны сайд, дэд сайд нарыг салтааныхаа үнэр салтааныхаа ажлаар татаад авчдаг гэсэн
Энэ сэтгэгдэл хэсэгт дандаа л Янжинхорлоо хохирсон ,гэр оронгүй болсон , өнчин өрөөсөн хоцорсон хөөрхий эмэгтэйг зөвтгөж бичсэн байх юм. Наад Янжинхорлоо гэдэг чинь тэр яриад байгаа 6 давхар барилгат 1 ч төгрөг ч хийж байгаагүй . Тэр барилгыг Онончимэгт , улсын ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбатад , Оюунчимэг нартай хувааж авахаа тохирчихсон гэсээн
их хуралд очиж дүү оюунцэцгий ярихыг сонсоод цочирдло. үхэх нь ойлгомжтой байхад ... би эмч хүн ... дүү авгай ахыгаа үхүүлжээ гэж ойлгосон. аймаааар.