- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ, Шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй хууль батлагдсан нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Монгол Улсын Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Энэ хууль нь Монгол Улсын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аас хараат байдалд оруулах өндөр эрсдэлтэй байна. Уг хууль Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Бид аргагүйн эрхэнд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн үзэл баримтлалд заавал нийцсэн байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлагдсан МУ-ын Шүүхийн тухай хуулийн 7-2, 2019 оны 11-р сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 3-р зүйлийн 10 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн.
1992 онд батлагдсан үндсэн хууль нь тун сайн хууль болсон гэж боддог. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хууль дээдлэх зарчим алдагдсан зүйл заалт байгаад харамсаж байна. Шударга шүүхийг бий болгох, шүүхийн хараат бус байдлыг хангах, хонгилын шүүхийг арилгах реформ хийх байх гэж тус хуулийг ажлын хэсэгт байхдаа итгэж байсан.
Өнгөрсөн долоо хоногт ШЕЗ-ийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсон. Үндсэн хуулийн 7-2т Монгол УИХ-ын даргын захирамжаар томилогдсон гишүүн ахалж, УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөллийг оролцуулна гэж заасан. Үүнтэй санал нэгдэхгүй байгаа тул ҮХЦ-д гомдол гаргаж байгаа юм. Би томилогдсон хүмүүсийг бус тогтолцооны зөрчлийг ярьж байна.
УИХ шүүх эрх мэдлийн томилгоо хийж байгаа нь өөрөө үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн бүх төсөв хөрөнгийг УИХ баталж байна. Албан тушаал, санхүүгийн хувьд шууд олонхийн эрх баригч намаас хамааралтай болсон байна гэдэг байр суурьтай байна. Энэ асуудлыг чуулганы хуралдаанд олон удаа ярьсан ч ямарч үр дүнд хүрсэнгүй. Иймд бид сүүлийн аргаа хэрэглэж ҮХЦ-д хандаж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Бидний ҮХЦ-д хандсан хоёр дахь асуудал бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг асуудал. Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байж болох юм байна гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байна. Н.Алтанхуягийн засгийн газарт байсан давхар дээлтэй сайдууд маш сайн ажиллаж байсныг бүгд мэднэ. Өнөөдрийн засгийн газарт Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд нарын ажлын бүтээмжийг харьцуулаад харах хэрэгтэй. Бодлого боловсруулах түвшинд энэ хоёр сайдын хариуцаж байгаа салбар ямар байгааг нэг хараарай. Иймд бид үндсэн хуулийн өөрчлөлтийг засаж Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх боломжоор хангаж өгөх ёстой гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эргүү дагзууд