СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Венесуэлийн хөгжимчид дэлхийн хамгийн том найрал хөгжим болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Венесуэлийн 12 мянга орчим хөгжимчин П.И.Чайковскийн "Славянский марш" симфонийг 12 минутын турш тоглож, Гиннесийн номын дээд амжилтыг эвдэн, дэлхийн хамгийн том найрал хөгжим болжээ.

Энэхүү хөтөлбөрт 350 мянга орчим хүүхэд, залуучууд хамаардаг бөгөөд тэд 180 найрал хөгжимд тоглодог аж. "Эл система"-гийн захирал Эдуардо Мендес "Энэ бол зөвхөн бидний хөтөлбөр төдийгүй манай улсын хувьд маш том амжилт" гэж хэлжээ.

Энэ сарын 13-нд болсон тус тоглолтод 12-77 насны 12 мянга орчим хөгжимчин оролцсон хэдий ч Гиннесийн номоос тэдний зөвхөн 8,573-ийг албан ёсоор тооцсон байна. Дээд амжилт тогтоох шалгуурын дагуу, хөгжимчин бүр дор хаяж таван минутын турш тоглох ёстой бөгөөд хөгжмийн зэмсгээ сольж болохгүй аж.

Уг найрал хөгжим "Славянский марш" симфонийг дор хаяж таван минут гаруйн турш тоглож, шинэ дээд амжилтыг амжилттай тогтоосон гэж Гиннесийн номын мэргэжилтэн Сюзана Рейес өнгөрөгч бямба гарагт зарлажээ.

Эх сурвалж: Deutsche Welle

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.